“Дархан Хотын Соёл Амралтын Хүрээлэн” ОНӨААТҮГ-ын Агрономич Гриш овогтой Ариунаа нь улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд 41 жилийн турш үнэнчээр хөдөлмөрлөсөн хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдаж, 2026 оны 3 дугаар сарын 5-ны өдөр энгэрээ мялаалаа.
Хөдөлмөрч, бүтээлч таны энэ эрхэм хүндтэй шагналд хамт олныхоо нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөр, амьдралд тань эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.