Дархан-Уул, Кёнги аймгийн найрсаг хамтын ажиллагааны хүрээнд 2025.10.29-ний өдөр Кёнги аймгийн ИТХ-ын Эдийн засаг, хөдөлмөрийн хорооны дарга Ким Чэ Гюн тэргүүтэй Төлөөлөгчид "Миний Монгол" цэцэрлэгт хүрээлэнд зочилж, #КЁНГИ_АЙМГИЙН_НЭРЭМЖИТ_ГУДАМЖ -тай танилцлаа.
Энэхүү арга хэмжээнд "Дархан хотын соёл амралтын хүрээлэн" ОНӨААТҮГ-ын дарга Л.Тамир даргатай хамт олон, аймгийн ИТХ-ын Д.Амгаланбаяр даргатай Хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хорооны гишүүд, Төлөөлөгчид оролцлоо.
2023 онд Дархан-Уул, Кёнги аймаг хооронд найрсаг харилцаа тогтоосны 10 жилийн ойг тохиолдуулан Кёнги аймгийн Хурлын дарга Ём Жонг Хён тэргүүтэй зочид төлөөлөгчид Кёнги аймгийн нэрэмжит гудамжийг байгуулахаар шавыг нь тавьж байсан билээ.
Энэ удаагийн айлчлалаар тус гудамжийг БНСУ-ын соёл, шинжлэх ухааны хөгжлийг илэрхийлсэн, олон улсын стандартад нийцсэн гудамж болгон тохижуулж, иргэд, жуулчдад тав тухтай үйлчлүүлэх орчин, нөхцөл бүрдүүлэх төслийг санаачлан Дархан хотын соёл амралтын хүрээлэнгийн хамт олон танилцуулж байгаа юм. Олон улсын стандартыг хангасан дэд бүтэц бүхий тоглоомын орчин, хүрээлэн гудамж, тохижилтын ажил хийгдсэнээр иргэд, үйлчлүүлэгчдийн ая тух хангагдахаас гадна гадаад, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн хувь болох юм.
Талууд залгамж чанараа хадгалж, үргэлжлүүлэн бүтээлчээр ажиллах нь зүйтэй гэдэг нэгдмэл байр суурьтай байгаа юм.