1 / 5
Монгол Улсын СГЗ, Дархан хотын "100 эрхэм"-ийн нэг, Говь-Алтай аймгийн Цогт сумын "Хүндэт иргэн" хөгжмийн зохиолч Маамуугийн Хунлиузын бүтээл “Босоо заяатай Монгол” дуунд зориулсан уг хөшөөг Дархан-Уул аймгийн зураач, урчуудын эвлэлийн гишүүн В.Энхболдын загвараар 45 хоногийн хугацаанд В.Энхболд, Д.Энхболд Д.Батмөнх нарын уран барималчид барьж байгуулжээ. Хөшөөний загварын агуулга нь энгийн ард морин дээр алтан соёмбоо баруун гартаа барьж өөдөө тэмүүлж буйг дүрсэлсэн аж.
Сэтгэгдэл үлдээх