Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалын 2025.10.21-ний өдрийн шуурхай хуралдаанаар өгсөн хугацаатай үүрэг даалгаварын дагуу манай байгууллага хариуцдаг “Дархан 50 цогцолбор”-ын 4 талт эргэдэг төмөр хаалгуудыг тэрэгтэй, дугуйтай иргэд саадгүй нэвтрэх боломжтой болгох ажлыг хэрэгжүүллээ.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баримталж, нэмэлт зардал гаргахгүйгээр манай чадварлаг гагнуурчин Бинъяа овогтой Батжаргал санаачилга гарган, хаалганы нэг талын хавтасыг тайрч, хаалгыг өөрчлөхгүйгээр 80см-ийн өргөнтэй гарц хийснээр тэрэгтэй хүүхдээ түрсэн ээжүүд болон дугуйтай иргэд саадгүй зорчих боломжтой боллоо.
Цаг хугацаа, хөдөлмөр, төсөв хэмнэж, хамгийн оновчтой шийдлийг гаргаж чадсан “Бурхан ухаантай” гагнуурчин Б.Батжаргалдаа баярлалаа……
Дархан хүн бурхан ухаантай гэдэг нь ийнхүү бодит ажил хэрэг болж байна.