Хууль зүйн туслалцааны хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авах боломжийг бүрдүүлэх зорилгоор Хууль зүйн туслалцааны төв-өөс "Хуульч AI" мобайл аппликейшныг хөгжүүлж, нэвтрүүлэх шатанд ажиллаж байна. 📋✅
Хэрэглэгч нь хууль зүйн зөвлөгөөг бичгээр болон дуу хоолойгоор харилцан ярианы хэлбэрээр авч болох бөгөөд эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан (www.legalinfo.mn)-ийн эрх зүйн актуудын мэдээлэлд тулгуурлан хууль зүйн зөвлөгөөг өгөх хиймэл оюунд суурилсан "Хуульч AI" аппликейшныг ашиглан хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтойгоороо онцлогтой юм. 🤝