“ДАРХАН ХОТЫН СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн Газар нь 2022 оны 4 дүгээр сарын 18-нд байгуулагдсан бөгөөд 2022 оны Дархан сумын "ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА БАЙГУУЛЛАГА"-аар шалгарч Дархан сумын ЗДТГ-аас цомоор шагнагдсан. 2023 оны 2 сард Дархан сумын ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА БАЙГУУЛЛАГА тэмдгээр Дархан сумын ЗДТГ-аас шагнагдан ажил хөдөлмөрөөрөө өндрөөр үнэлэгдсэн билээ. 2024 оны “Нийгмийн салбарын тэргүүний байгууллага”-аар шалгарч “Мөнгөн сарнай-2024” цомын эзэн хамт олон болсон амжилтаар 3 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тус байгууллагын ногоон байгууламж бүхий ойн сан хөмрөгийн нэг Дархан-50 цогцолбор, Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнгийн гацуур моднууд нь Монгол улсын хамгийн өнгө үзэмж сайтай эрүүл модны нэгт багтдагаараа онцлог юм. Манай цахим хуудсанд тавтай морилно уу.
Мэдээллийн эх сурвалж: Захиргаа Удирдлагын хэлтэс
Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дарж орно уу