Дарханы Парк

Ажлын цаг: Даваа–Баасан 14:00–23:00 | Бямба–Ням 11:00–23:00

Нүүр Мэдээ мэдээлэл 🌱 "Ногоон Дархан-2032" амжилттай үргэлжилж байна! 🌱

🌱 "Ногоон Дархан-2032" амжилттай үргэлжилж байна! 🌱

2026.06.08 · 0 сэтгэгдэл · 1 минут унших

Дарханчууд аа! Бидний хамтын зүтгэлээр "Ногоон Дархан-2032" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан мод тарих ажил амжилттай үргэлжилж байна. 🥰

🌱 "Ногоон Дархан-2032" амжилттай үргэлжилж байна! 🌱

“Дархан хотын Соёл амралтын хүрээлэн” ОНӨААТҮГ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63-р зарлигаар жил бүрийн 5, 10 сарын 2 дахь долоо хоногийн Бямба гарагт бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласны дагуу 2026 онд тус байгууллага нь Төрийн байгууллага, иргэдийн оролцоотойгоор мод бут тарих үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа

🌳Нийт тарьсан мод: 249 мод тарьж, хотоо ногоорууллаа!

💚Оролцоо: 6 байгууллага, 129 хүн идэвхтэй оролцлоо.

🌿 Төрөл зүйл: 7 төрлийн мод тарьсан. Үүнд: бүйлс, монос, агч, шар хуайс, үрэл, нарс, голт бор гэх мэт олон төрлийн мод тарьж, ногоон байгууламжийг баяжууллаа.

👏 1988 оны 7-р сургуулийн төгсөгчид, Иргэн Дарханцэцэг, Тагнуулын газар, Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Монгол Оюу сургууль 9-1, 9-2 ангийн сурагчид, Дархан-Уул аймгийн Статистиктийн хэлтэс зэрэг мод тарьсан байгууллагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлье!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл байхгүй байна. Анхдагч нь та байгаарай!