Газрын эд хөрөнгийн эрх, үүрэг
Газар нь өөрийн эзэмшиж байгаа эд хөрөнгийн хэмжээгээр эрх эдэлж, хариуцлага хүлээнэ.
Газар нь эд хөрөнгийн талаар дараах эрх үүрэгтэй байна.
Өөрт олгогдсон үл хөдлөх хөрөнгийг дүрэмд заасан үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн эзэмших, ашиглах.
Газрын үйл ажиллагааны үр дүнд олсон ашгаас хуульд заагдсан татвар хураамжийг төлсний дараах цэвэр ашгаас эрх бүхий байгууллагаас тогтоосон ногдол ашгийг төсөвт төвлөрүүлж үлдэх хэсгийг зохих журмын дагуу Төлөөлөн Удирдах Зөвлөлөөр шийдвэр гаргуулж захиран зарцуулах.
Ажил үйлчилгээ үзүүлсний үр дүнд олсон ашгийг эрх бүхий байгууллагаас тогтоосон нормативд хэмжээгээр үлдээж, хууль тогтоомжийн дагуу Төлөөлөн Удирдах Зөвлөлөөр шийдвэр гаргуулж захиран зарцуулна.
Газар нь үндсэн хөрөнгийг зөвхөн аймгийн орон нутгийн өмчийн газрын шийдвэрийг үндэслэн олж авах, баланст бүртгэх, данснаас хасах, худалдан борлуулах, устгах, шилжүүлэх эрхтэй.
Газар нь Тохижилт үйлчилгээний салбарын хэмжээнд өөрийн эзэмшлийн зам талбайд хийгдэх их болон урсгал засварын ажлыг байгууллагын өөрийн элэгдлийн сангаас нэгдсэн төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэнэ. Хөрөнгө оруулалт зайлшгүй хийх техник технологи, засварын талаар саналаа боловсруулан аймаг болон сумын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгуулах ажлыг зохион байгуулна.
Газрын удирдлага
Газар нь удирдах зөвлөлтэй байх бөгөөд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль, "Компанийн тухай”, "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай" хууль болон холбогдох бусад хууль, журамд заасан эрх, үүргийн дагуу төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлнэ.
Хувьцаат компани болон төрийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь ес буюу түүнээс дээш гишүүнтэй байх ба тэдгээрийн гуравны нэгээс доошгүй хувь нь хараат бус гишүүн байна.
Газрын дарга нь Төлөөлөн Удирдах зөвлөлийн анхны хурлыг Төлөөлөн Удирдах зөвлөлийг баталснаас хойш нэг сарын дотор хуралдуулах ажлыг зохион байгуулна.
Газрын өдөр тутмын үйл ажиллагааг газрын дарга удирдана. Газрын даргыг сумын Засаг дарга томилж, чөлөөлнө.