"Дархан Хотын Соёл Амралтын Хүрээлэн" ОНӨААТҮГ нь дараах үндсэн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэнэ.
Хөдөлгөөнт тоглоом болон бусад үйлчилгээг хариуцах
Үйлчилгээний чанар стандарт, аюулгүй байдлыг хангуулах
Эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, засвар үйлчилгээг хариуцах
Нийтийн эзэмшлийн талбайд хуулийн хүрээнд нийтийг хамарсан соёл олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулах нөхцөлөөр хангах
Аливаа үйл ажиллагааг явуулахдаа хөдөлгөөнт тоглоомоор иргэдэд үйлчилгээ үзүүлэхдээ эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнийг баримталж ажиллах
Ногоон байгууламжийн арчилгаа, тордолгоо, хамгаалалт, нөхөн тайралтыг хариуцах
Хөшөө дурсгал, чимэглэлийг арчлах
Явган хүний зам арчлах
Соёл амралтын хүрээлэнгийн эзэмшлийн талбайн тэмдэг, тэмдэглэгээ, сандал, хогийн сав, явган хайсны ашиглалт засварыг хариуцах
Хариуцсан техник хэрэгсэл, машин механизм, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хариуцах
Нийтийн эзэмшлийн талбайд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудад хяналт тавих
Газар нь тусгай зөвшөөрөлд шаардагдах үйл ажиллагааг холбогдох эрх бүхий байгууллагын зохих зөвшөөрлөөр эрхлэх
Газар нь байгууллагын чадавхыг хөгжүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх, нийтийн эзэмшлийн эд аж ахуйг засварлах, шинэчлэх, нэмэгдүүлэх хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж ажиллах
Газар нь тусгай зориулалтын шинэ техник технологийг нэвтрүүлэх, хүчин чадлыг нь бүрэн ашигласан үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахыг зорих
Газар нь өөрийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар шийдвэрийн төсөл боловсруулах, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх, гүйцэтгэлд нь хяналт тавих ажлыг зохион байгуулах
Газар нь төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээний хөлс, үнэ тарифыг Төлөөлөн удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулна
Газар нь орон нутгийн өмчит нийтийн эзэмшлийн зам талбай, авто зам, барилга байгууламж шинээр барих, шинэчлэлтийн ажлыг ашиглалтад хүлээн авахад оролцож, саналаа илэрхийлэн, баримт бичигт холбогдох этгээд гарын үсэг зурах
Газар нь өөрийн эрхлэх үндсэн үйл ажиллагааг өмчийн бүх төрлийн хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх
Эрх бүхий байгууллагын шийдвэрээр орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг хувьчлах, өөрчлөн байгуулах, татан буулгахаар шийдвэрлэснээс бусад тохиолдолд үйлдвэрийн газар нь үйл ажиллагаагаа хугацаагүй явуулна.
Газар нь орон нутгийн өмчит үйлдвэрийн газар болох нь төр захиргааны байгууллагад гэрээгээр заагдаагүй давуу эрх, хөнгөлөлт үзүүлэх үндэслэл болохгүй.